Цахим дэлгүүрийн үйлчилгээний нөхцөл

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1              Энэхүү журмыг вэбсайтаар үйлчлүүлэгч, хэрэглэгч нь худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ. Энэхүү үйлчилгээний журмын хэрэгжилтэнд “Гурмэ” ХХК /цаашид компани гэх/ болон худалдан авагч /цаашид худалдан авагч гэх/ хамтран хяналт тавьж ажиллана.

1.2              www.gourmet.m n  нь “Гурмэ” ХХК-ийн интернэт худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд бүх төрлийн бүтээгдэхүүнээс цахимаар худалдан авах боломжтой. Манай үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Gourmet-ltd.com сайтаар үйлчлүүлнэ үү.

1.3              Худалдан авагч захиалга хийхийн өмнө журамтай танилцсанаар манай үйлчилгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Хоёр. Вэб сайтын үйл ажиллагаа

2.1              www.gourmet.m n  вэб сайт нь зөвхөн интернэтээр худалдаа явуулах зорилготой байнгын ажиллагаатай вэб сайт байна.

2.2              Энэхүү журмын бүх нөхцлийг вэб сайтанд тусгасан байна.

2.3              Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын худалдан авагчдын мэдээллийн нууцлалыг Компани бүрэн хариуцна.

2.4              Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.

2.5              Компанийн Интернэт худалдааны ажилтан нь ажлын өдөр 09.00-18.00 (Бямба, Ням гарагт амарна) цаг хүртэл ажиллана.

2.6              Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.

2.7              Худалдан авагч вэб сайтын талаар санал гомдол, шинэ бараа захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг вэб сайт руу чөлөөтэй илгээх эрхтэй.

Гурав. Вэб сайтын гишүүнчлэл

3.1              Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн байх ёстой.

3.2              Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг компани цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг бүрэн хариуцна.

3.3              Худалдан авагч вэбсайтад гишүүнээр бүртгүүлэхийн тулд шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөсөн байх ба нэр, нас, хүйс, утасны дугаар, имэйл хаяг, нууц үгийг оруулна.

3.4              Худалдан авагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд худалдан авагч бүрэн хариуцлага хүлээнэ.

3.5              Нэг худалдан авагч нэг л имэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.

3.6              Шинээр бүртгүүлж вэб сайтын гишүүн болмогц тухайн гишүүнд данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, худалдан авалтын биелэлт зэрэг багтана.

3.7              Худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.

3.8              Худалдан авагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэб сайтын журмын хязгаарлалд заагдсан хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.

3.9              Хэрэв худалдан авагч буруу эсвэл худал мэдээлэл оруулах, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэг үйлдэл гаргавал тухайн гишүүний дансыг хаана.

Дөрөв. Интернет худалдаа

4.1              www.gourmet.m n   интернет вэб сайтаар дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:

4.1.1                    Итали улсын Segafredo Zanetti брэндийн Үрлэн кофе:

-          Espresso casa 500 гр ;

-          Horeca 1 кг ;

-          Intermezzo 1 кг ;

-          Extra strong 1кг ;

4.1.2                    Итали улсын Segafredo Zanetti Coffee System Капсул кофе:

-          Costa Rica;

-          Peru;

-          Brasile;

-          Decaf;

-          Lungo;

4.1.3                    Шотланд улсын Brodies брэндийн 20 гаруй төрлийн навчин болон дүрдэг цай;

4.1.4                    Франц улсын Monin брэндийн коктейлны сироп, пюрэ, соус, фраппэ, Монин артист зэрэг 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн;

4.1.5                    Итали улсын San Benedetto брэндийн 400мл – 1литрийн хувцанцар, шилэн савлагаатай эрдэст болон оргилуун ус;

4.1.6                    Сингапур улсын Sunfresh брэндийн жимсний шүүс:

-          Алим ;

-          Жүрж ;

-          Манго ;

-          Хан боргоцой ; 1литрийн савлагаатай 100 хувийн жимсний шүүс ;

4.1.7                    Франц улсын Ayam брэндийн лаазалсан туна, салмон, макарел, кокосын крем, болон шош гэх мэт 17 төрлийн бүтээгдэхүүн;

4.1  Австрали улсын Midfield группын үхрийн мах:

-          Сээрний өөхгүй /Rib eye steak/

-          Сээрний бага зэрэг өөхтэй /Striploin/

-          Үхрийн гол мах / Tenderloin /

4.1.9                    Итали улсын Comprital группын зайрмагны орц бүтээгдэхүүн:

-          Soft panna premium White vanilla 1,6 кг х 10 ;

-          Soft chocolate 1,6 кг х 10 ;

-          Soft frozen yogurt 1,5кг х 10; 3 төрлийн зайрмагны түүхий эд;

4.2              Хүнсний тоног төхөөрөмжийн худалдаа Үүнд:

4.2.1                    Итали улсын Segafredo Zanetti Coffee System брэндийн Espresso 1 Plus капсул кофе машин ;

4.2.2                    Итали улсын Segafredo Zanetti Coffee System брэндийн сүү хөөсрүүлэгч ;

Тав. Үнэ, төлбөр тооцоо

5.1              Төлбөрөө урьдчилан төлсөн тохиолдолд захиалга баталгаажих болно.

5.2              Төлбөрийг төлөх дүнг зөрүүлэхгүй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг зөв бичиж шилжүүлэг хийнэ. Үнийн дүн зөрүүтэй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг буруу, дутуу оруулсан тохиолдолд төлбөр баталгаажихгүй болохыг анхаарна уу.

5.3              Төлбөр баталгаажаагүй 24 цаг болсон захиалгад төлбөр төлөх боломжгүй ба та төлбөрөө буцаан авах эсвэл шинэ захиалга үүсгэн төлбөртөө тооцуулах боломжтой.

5.4              Вэб сайтад байрлуулсан үнэ нь НӨАТ орсон жижиглэнгийн болон бөөний үнэ болно.

5.5              Вэб сайтад байрласан барааны үнэ нь компанийн бусад салбар дэлгүүрүүдийн үнэтэй ижил байна.

5.6              Худалдан авагч бүтээгдэхүүний төлбөр тооцоог дараах төрлүүдээр хийж болно. Үүнд:

-          Дансаар /банк хоорондын шилжүүлэг/ ;

-          Жижиг барааны хүргэлт бол хүргэлтийн ажилтанд бэлэн төлж болно. /Зарлагын баримтанд гарын үсэг зурна/

Зургаа. Хүргэлт, буцаалт

6.1              Хүргэлт.

6.1.1                    Худалдан авагч нь захиалсан бүтээгдэхүүнээ “Гурмэ” ХХК-ийн үндсэн оффисоос очиж авах эсвэл хүргэлтээр авч болно.

6.1.2                    Худалдан авагчийн захиалсан барааг Даваагаас Баасан гарагт 09:00 – 18:00 цагийн хооронд хүргэж өгнө. Бямба, ням гараг болон нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээр амрана.

6.1.3                    Худалдан авагч 80,000 төгрөгнөөс дээш захиалга хийсэн тохиолдолд ажлын 2 өдрийн дотор, Улаанбаатар хот дотор заасан газарт нь өөрийн унаагаар хүргэж өгч үйлчлэх ба 80,000 төгрөгөөс доош захиалганд 5,000 төгрөгний хүргэлтийн хөлс бодогдоно.

6.1.4                    Түгээлтийн ажилтан нь барааг худалдан авагчид өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана.

6.1.5                    Түгээлтийн ажилтан нь зарлагын падаан дээр худалдан авагчаар гарын үсэг зуруулан нэг хувийг нь авна.

6.1.6                    Худалдан авагч төлбөрийг бэлнээр төлсөн үед бараа хүргэгч “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг үйлдэж, худалдан авагчаар гарын үсэг зуруулан авна.

6.1.7                    Худалдан авагч барааг хүлээн авахдаа сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, иж бүрдэл, ажиллагаа, чанар, өнгө, үзэмж, хэв загвар, хэмжээг бүрэн шалгасны дараа захиалга авалтын бүртгэлд гарын үсэг зурж хүлээж авна. Гарын үсэг зурж хүлээн авснаар барааг худалдан авагчийн мэдэлд бүрэн шилжсэнд тооцно.

6.1.8                    Худалдан авагч өөрийн захиалсан бүтээгдэхүүнээ хүргүүлэх хаяг, утасны дугаарыг үнэн зөв бөглөх ба холбоо барих 2 утасны дугаар өгсөн байх шаардлагатай.

6.1.9                    Худалдан авагч нь тухайн цагтаа утсаа аваагүй эсвэл бараа хүргүүлэх хаяг дээрээ байгаагүй тохиолдолд 10 минутаас илүү хугацаагаар хүлээхгүй ба дахин хүргэлт хийх үүргийг “Гурмэ” ХХК хариуцахгүй.

6.2              Буцаалт.

6.2.1                    Захиалга баталгаажсанаас хойш Бараа бүтээгдэхүүний гэмтэл, согог үйлдвэрлэгчийн буруугаас шалтгаалсан буцаалтаас бусад тохиолдолд захиалгыг буцаахгүй бөгөөд бүтээгдэхүүнийг задлаагүй бүрэн бүтэн байгаа тохиолдолд ижил үнийн дүнтэй бараагаар солиулж болно.

6.2.2                    Худалдан авагчийн буруу ашиглалтын улмаас гарсан эвдрэл гэмтэлтэй барааг буцаахгүй.

Долоо. Бусад

7.1              Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн ямар нэгэн асуудал эсвэл тодруулга гарвал “Гурмэ” ХХК-ийн утас эсвэл имэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.

7.2              Худалдан авагчаас гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын үйлчилгээний, нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

1.4              Худалдан авагч лавлагааг 77002131, 890031..., утсаар, имэйл буюу чат ашиглан холбогдох ажилтнаас авч болно.